Г.Өсөхбаяр “алуурчин” уул руу мацаж байна
Одоогоор “К2” ууланд Монгол хүн авиралт хийгээгүй байгаа юм.
Мэдээллийн алба

Монгол Улсын гавьяат тамирчин Г.Өсөхбаяр Өмнөд Америк тивийн ноён оргил Андын нурууны Аконкагуа /6962м/ оргилд авиралт хийжээ. Тэрбээр К2 ууланд авиралт хийхээр ийнхүү бэлтгэж буй юм. Тэрбээр фейсбүүк хуудасдаа “Бэртлийн улмаас авиралтаа хэсэг завсарлуулсан ч энэ удаагийн авиралт тун сайхан болж байна” хэмээжээ.
Түүний зорилго Пакистаны Балтистан болон БНХАУ-ын Синьцзяний хил орчимд орших Дэлхийн хоёр дахь ноён оргил “K2” ууланд авирах юм.
Дээрх ууланд авирах оролдлого хийсэн олон уулчин амь эрсэдсэн мэдээ бий. Тиймээс “К2”-ыг “алуурчин” гэж олон улсын уулчид тодотгодог байна.
Одоогоор “К2” ууланд Монгол хүн авиралт хийгээгүй байгаа юм.


















