Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

Г.Вандангийн нэрэмжит хүүхдийн барилдаан боллоо

Тухайлбал, 6-7 насанд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Даваабаатар, 8-9 насанд Орхон аймгийн харьяат Лхагважав нар нэгдүгээр байрт шалгарсан юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Г.Вандангийн нэрэмжит хүүхдийн барилдаан боллоо
Г.Вандангийн нэрэмжит хүүхдийн барилдаан боллоо. Зураг: МҮОНРТ

МҮБХ, Монголын хүүхдийн үндэсний бөхийн холбоо хамтран өчигдөр “Начин, шонхор” гэсэн нэртэй 6-7, 8-9 настай хүүхдийн барилдааныг анх удаа Монгол улсын аврага Г.Вандангийн нэрэмжит болгон зохион байгууллаа.

Барилдаанд ихэнх аймгаас 100 гаруй бөх оролцож, эхний гурван байрыг орон нутгаас ирсэн бөх эзлэв.

Тухайлбал, 6-7 насанд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Даваабаатар, 8-9 насанд Орхон аймгийн харьяат Лхагважав нар нэгдүгээр байрт шалгарсан юм.

Мөн бөх сонирхогчдын эчнээ танил болсон Баянхонгорын Номин-Эрдэнэ, Дархан-Уул аймгийн Хонгор сумын харьяат Омар /улсын начин Б.Серикийн хамаатан/, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Сандаг-Очир нарын зэрэг ирээдүйтэй хүүхдүүд ирсэн байв.

Уг барилдааныг цаашид сард хоёр удаа, “Аваргуудын нэрэмжит” болгон зохион байгуулах юм байна.

Хуваалцах