Г.Золжаргал Б.Есүгэн охины дурсгалд зориулж кино бүтээлээ
“Намуун зэт” продакшны уран бүтээлчид “Эргэж ирэхгүй” нэртэй баримтат киног бүтээжээ.
Мэдээллийн алба

“Намуун зэт” продакшны уран бүтээлчид “Эргэж ирэхгүй” нэртэй баримтат киног бүтээжээ.
Тус бүтээлийг дөрвөн жилийн өмнө ээжтэйгээ гудамжаар хамт явж байхдаа “Төгс гүрэн” ХХК-ийн өргөгч цамхаг төмөрт цохиулж, амиа алдсан Б.Есүгэн охины гэгээн дурсгалд зориулсан байна.
Киноны зохиолыг Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Золжаргал бичиж, хүү З.Батбилэг нь найруулжээ.
Олон улсын хүүхдийн эрхийн хамаалах өдрийг тохиолдуулан бүтээсэн тус баримтат киног өчигдөр 22:30 цагт МҮОНТ-ийн эфирээр олон нийтийн хүртээл болгосон юм.


















