Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Гаалийн ажилтнуудын цалинг нэмэгдүүлнэ

Улаанбаатар хот дахь гаалийн газар нь Монгол Улсын гаалийн байгууллагын жилийн бүрдүүлэлтийн 55 хувь, улсын төсөвт оруулах татварын орлогын 60 хувийг дангаараа бүрдүүлдэг. Тус газрын дэргэд гаалийн хяналтын 12 бүс буюу терминал ажилладаг юм байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гаалийн ажилтнуудын цалинг нэмэгдүүлнэ
Гаалийн ажилтнуудын цалинг нэмэгдүүлнэ. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хот дахь гаалийн газар нь Монгол Улсын гаалийн байгууллагын жилийн бүрдүүлэлтийн 55 хувь, улсын төсөвт оруулах татварын орлогын 60 хувийг дангаараа бүрдүүлдэг. Тус газрын дэргэд гаалийн хяналтын 12 бүс буюу терминал ажилладаг юм байна.

УИХ-ын дарга хотын гаалийн газрын үйл ажиллагаатай танилцах үеэрээ өнгөрсөн оны гуравдугаар сараас хэрэгжиж эхэлсэн Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн талаар асууж тодруулсан юм. Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат “Өнөөдрийн түвшинд бага сага хүндрэлийг эс тооцвол хуулийн хэрэгжилт сайн байгаа“ гэлээ. Тухайлбал, хил орчмын иргэдийн хувьд хилээр оруулж ирж байгаа амжиргааны ганц хоёр шуудай будаа, гурилд хяналт тавих нь хүндрэлтэй байдаг, үүнийг дагаад сөрөг үзэгдлүүд ч гарч байна. Жишээлбэл, хилээр гурав дөрвөн шуудайгаар нь зөөж гаргаад цааш нь ачуулах нь бий гэж байлаа.

УИХ-ын дарга гаалийн ажилтнууд байнга бэлэн мөнгөтэй харьцдаг нь хардалт төрүүлж, эрсдэл дагуулж байдаг. Тиймээс төрийн тусгай орлого бүрдүүлдэг онцгой байгууллагын хувьд гаалийн ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх тал дээр зөв зүйтэй алхмуудыг дэмжинэ гэдгээ энэ үеэр мэдэгдлээ.

Хуваалцах