Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гаалийн албан татвар буцаан авах хүсэлтийг хүлээн авч байна

Өнгөрсөн онд хүнс, хөдөө аж ахуйн шинэ тоног төхөөрөмж импортолсон аж ахуйн нэгжийн гаалийн албан татвар буцаан авах хүсэлтийг хүлээн авч байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гаалийн албан татвар буцаан авах хүсэлтийг хүлээн авч байна
Гаалийн албан татвар буцаан авах хүсэлтийг хүлээн авч байна. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн онд хүнс, хөдөө аж ахуйн шинэ тоног төхөөрөмж импортолсон аж ахуйн нэгжийн гаалийн албан татвар буцаан авах хүсэлтийг хүлээн авч байна.

Тодруулбал, 2024 онд хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай шинэ тоног төхөөрөмж импортолсон аж ахуйн нэгж, байгууллагуудын гаалийн албан татварыг Засгийн газрын 2023 оны 107-р тогтоолын дагуу 2025 оны эхний улиралд буцаан олгоно.

Буцаан олголтод хамрагдах аж ахуйн нэгжүүд гаалийн байгууллагад 2025 оны хоёрдугаар сарын 15-наас гуравдугаар сарын 20-ны өдрийн хооронд албан бичгээр хүсэлтээ ирүүлэхийгГаалийн ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах