Гаалийн байгууллага онц байдал зарлалаа
Гаалийн байгууллага онц байдал зарлалаа
Мэдээллийн алба

Улсын төсөв алдагдалтай байгаа энэ үед Сангийн сайд Ч.Улаан ГЕГ-ын дарга О.Ганбатад үүрэг өглөө. Тэрбээр 2013 оныг дуустал хэрэгжүүлэх онц байдлын хүрээнд төвөөс томилогдсон байцаагч гаалийн газар, хороонд ажиллаж зөрчил илрүүлэн улсын төсөвт орлого төвлөрүүлэх үүрэг авсан байна. Харин гаалийн ажилтнууд унаа, хоол, нэгж, сонин захиалга, урамшууллын мөнгөө цалингаасаа тусдаа авдаг байдлыг түр хугацаагаар түдгэлзүүлсэн байна. ГЕГ ийнхүү улсын төсөвт төвлөрүүлэх орлогынхоо хүрээнд онц байдал зарлажээ.


















