Габриэл Жесус Бразилийн шилдэг хөлбөмбөгчин боллоо
Бразилийн шигшээ багийн шинэ залуу од, 19 настай довтлогч Габриэл Жесус Бразилийн энэ оны шилдэг хөлбөмбөгчөөр тодорлоо.
Мэдээллийн алба

Бразилийн шигшээ багийн шинэ залуу од, 19 настай довтлогч Габриэл Жесус Бразилийн энэ оны шилдэг хөлбөмбөгчөөр тодорлоо. Тэрээр өнгөрсөн зун Анлийн “Манчестер Сити” клубт 32 сая еврогоор зарагдсан ч үүний дараа Бразилийн “Палмейрас” клубтээ зээлээр тоглох гэрээний дагуу үлдсэн. Тэрээр энэ улирал 12 гоол оруулахын зэрэгцээ багаа Бразилийн лигийн аварга болоход нэн чухал үүргийг гүйцэтгэсэн. Одоогоор “Палмейрас”-ын төлөө 83 тоглолтод оролцохдоо 28 гoолыг оруулаад байна. Мөн зуны олимпийн 31-р наадамд оролцсон шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд багтаж, Бразилчууд олимпийн наадмын анхны алтан медалийг хүртсэн билээ.



















