Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Гачуурт хурд” уяачдын холбоо шилдгээр шалгарлаа

Нийслэлийн морин спорт уяачдын холбоо идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг таван салбар холбоотой.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Гачуурт хурд” уяачдын холбоо шилдгээр шалгарлаа
“Гачуурт хурд” уяачдын холбоо шилдгээр шалгарлаа. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн морин спорт уяачдын холбоо идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг таван салбар холбоотой.

Жил бүр хийж гүйцэтгэсэн ажлаар нь эдгээр салбар холбоогоо дүгнэж урамшуулдаг уламжлалтай билээ.

Энэ удаагийн “Шилдэг салбар холбоо”-гоор Баянзүрх дүүргийн “Гачуурт хурд” МСУХ шалгарав. Үүнийг шалгаруулахын тулд Нийслэлийн морин спорт уяачдын холбооны бодлого, үйл ажиллагааны хүрээнд үндэсний хурдан морины уралдааныг хөгжүүлэх үйлсийг харгалзан үздэг байна.

Дээрх холбоо нь 2015 онд шинэчлэн байгуулагдсан бөгөөд одоогоор 17 тэргүүлэгч гишүүнтэй. Тэргүүнээр нь Б.Нямдорж, нарийн бичгийн даргаар Г.Алдартбаяр нар ажиллаж буй.

Хуваалцах