Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Гадаад далайн эрэг мэт “Хяргас нуур”

Гадаад далайн эрэг мэт үнэхээр үзэсгэлэнтэй Хяргас нуурын зургуудыг багцлан хүргэж байна.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гадаад далайн эрэг мэт “Хяргас нуур”
Гадаад далайн эрэг мэт “Хяргас нуур”. Зураг: МҮОНРТ

Гадаад далайн эрэг мэт үнэхээр үзэсгэлэнтэй Хяргас нуурын зургуудыг багцлан хүргэж байна. Хяргас нуур нь Увс аймгийн Завхан, Наранбулаг, Цагаанхайрхан, Малчин, Хяргас сумын нутагт Их нууруудын хотгорт, Ханхөхий нурууны урд хэсэгт, Нуурын гадаргын талбай нь 1407 хавтгай дөрвөлжин километр, хамгийн урт нь 75 километр, өргөн 31 километр, дундаж өргөн нь 19 километр, усны мандал нь далайн төвшнөөс дээш 1028 метр өндөрт оршдог.

Оросын жуулчин А.В.Бурдуков “Хэцүү хад бол байгалийн гойд сонин тогтоц, үзэсгэлэнт сайхнаараа Монголд хоёрдогч нь юм” хэмээн өөрийн тэмдэглэлдээ бичсэн байдаг билээ.

Гэрэл зургуудийг Erdenebulgan Photography хуудаснаас авлаа.

Хуваалцах