Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Гадаад иргэдийн дунд “Бэсрэг наадам” зохион байгуулна

Анх удаа зохион байгуулж буй “Aim, Wrestle, Race” бэсрэг наадам энэ сарын 29-ний бямба гарагт 13:00 цагт “Монгол Номадик” цогцолборт эхэлнэ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гадаад иргэдийн дунд “Бэсрэг наадам” зохион байгуулна
Гадаад иргэдийн дунд “Бэсрэг наадам” зохион байгуулна. Зураг: МҮОНРТ

Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан “MNB World” суваг Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран “Aim, Wrestle, Race” бэсрэг наадмыг гадаадын иргэдийн дунд зохион байгуулах гэж байна.

Тус наадам нь эрийн гурван наадмын үүх түүх, ёс заншил, дэг жаягийг гадаадын иргэд, жуулчдад сурталчлан нүүдэлчин ард түмний соёлтой танилцуулах зорилготой бөгөөд наадмын үеэр гадаад оролцогчид бөх барилдаж, морь уралдуулж, нум сум харван наадамлах юм. Түүнчлэн дээрх наадмын үеэр “Сондор” хамтлагийн үндэсний урлагийн тоглолт, Монголын орлон тоглогчдын “Mongol stunt” нэгдсэн холбооны үзүүлбэр, гадаад эрэгтэй оролцогчдын дунд сээр цохих тэмцээн, хүүхдийн модон морины уралдаан болно.

Анх удаа зохион байгуулж буй “Aim, Wrestle, Race” бэсрэг наадам энэ сарын 29-ний бямба гарагт 13:00 цагт “Монгол Номадик” цогцолборт эхэлнэ.

Дашрамд дуулгахад, “MNB World” суваг Монгол Улсаа дэлхий дахинд сурталчлан таниулах зорилгоор өнгөрсөн оноос эхлэн Монголын түүх соёл, өв уламжлал, эдийн засаг, аялал жуулчлал, боловсрол, урлаг, спорт зэрэг нийгмийн бүхий л салбарыг хамарсан мэдээ, нэвтрүүлгийг англи хэлээр кабелийн телевизүүдийн 68 дугаар сувгаар түгээж эхэлсэн билээ.

Хуваалцах