Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Гайхамшиг бас Бахархал

Ватиканд манай 4 хааны захиа байгаа. Гүюг 1246, Абага 1267, Аргун 1290, Газан 1302 онуудад бичсэн байдаг. Захидуудын хуулбарыг авч Үндэсний музей архивт өгч байгаа. Бусад орноос ч захиаг нь авч байна. Бидний өвөг дээдсийн үлдээсэн өв дэлхийгээр нэг байна. Судлах, олны хүртээл болгох гээд ажлууд эхэл

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гайхамшиг бас Бахархал
Гайхамшиг бас Бахархал. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ жилийн анхны гадаад томилолтоо Швейцарь Улсад болох Давосын чуулганд оролцсноор эхлүүлэх гэж байна. Тэрбээр энэхүү чуулганыг дуусгаад Франц улсад албан ёсны айлчлал хийнэ.

Харин Ерөнхийлөгч гадаад дотоодод айлчлах тоолондоо өөрийн сэтгэлд хүрсэн үйл явдлынхаа талаар өөрийн хувийн facebook хуудсаараа сэтгэгдлээ хуваалцдаг уламжлалтай билээ. Тэрбээр энэ удаад ийн бичжээ “Гайхамшиг бас Бахархал. Монголын Их Хаан Гүюгээс Ромын Пап-д бичсэн захиа. Эх хувь нь. Одоо Ватиканы архивт хадгалагдаж байгаа. -Наран ургах зүгээс наран шингэх зүг хүртэл гээд л... Сирийг хамтарч эзлэе, оронд нь чамд Ерусалимыг өгье ... Тэнгэрийн зарлигийг сонс...гэж бичсэн байдаг юм.

Ватиканд манай 4 хааны захиа байгаа. Гүюг 1246, Абага 1267, Аргун 1290, Газан 1302 онуудад бичсэн байдаг. Захидлуудын хуулбарыг авч Үндэсний музей архивт өгч байгаа. Бусад орноос ч захиаг нь авч байна. Бидний өвөг дээдсийн үлдээсэн өв дэлхийгээр нэг байна. Судлах, олны хүртээл болгох гээд ажлууд эхэлсэн” гэв.

Түлхүүр үг:ерөнхийлөгч
Хуваалцах