Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Гайхамшигт дэлгэц” ирэх сараас гарч эхэлнэ

Сүүлийн үед монголд телевизийн олон сувагтай болж тэр хэрээр ток шоу , цэнгээнт нэвтрүүлгүүд нэмэгдсэн билээ. Ж.Солонго захиралтай Монгол кино нэгтгэлийн уран бүтээлчид мөн МУГЖ Н.Батцэцэг захиралтай “Монголжин” студийн уран бүтээлчид хамтран нэгэн шоу нэвтрүүлгийг эхлээд байгаа юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Гайхамшигт дэлгэц” ирэх сараас гарч эхэлнэ
“Гайхамшигт дэлгэц” ирэх сараас гарч эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Ж.Солонго захиралтай "Монгол кино" нэгтгэлийн уран бүтээлчид, МУГЖ Н.Батцэцэг захиралтай “Монголжин” студийн уран бүтээлчид хамтран нэгэн шоу нэвтрүүлэг хийж эхлээд байна.

”Гайхамшигт дэлгэц” нэвтрүүлгээр Монголын кино урлагийн баялаг түүхээс багцлан хүргэх гэнэ.

Одоогоор зураг авалт эд өрнөж байгаа бөгөөд нэг удаагийн зураг авалтад 150-200 хүн оролцож байгаа сурагтай. Үүнээс харахад олон арван уран бүтээлчдийн хүч хөдөлмөрөөр боссон нэгэн сайхан бүтээл удахгүй дэлгэцнээ мэндлэх бололтой.

“Гайхамшигт дэлгэц” нэвтрүүлэг нь сард нэг удаа гарч байх ажээ. Сонирхуулахад хүн төрөлхтөн анх “кино” -той танилцаж түүнийгээ гайхамшигт дэлгэц хэмээн нэрлэдэг байсан гэдэг.

Хуваалцах