Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Гал тахиа жилийн хүчит бөхийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүллээ

Харин их шөвөгт улсын гарьд Б.Гончигдамба, улсын харцага Ц.Содномдорж нар шалгарсан юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гал тахиа жилийн хүчит бөхийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүллээ
Гал тахиа жилийн хүчит бөхийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүллээ. Зураг: МҮОНРТ

Алтан унжлагат хэмээх гал тахиа жилийн сар шинийн хүчит бөхийн барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат, улсын аварга Ч.Санжаадамба түрүүлж, Ховд аймгийн Буянт сумын харьяат, аймгийн арслан О.Хангай үзүүрлэлээ.

Харин их шөвөгт Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, улсын гарьд Б.Гончигдамба, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, улсын харцага Ц.Содномдорж нар шалгарсан юм.

Өнөөдрийн энэхүү барилдаанд чансаагаараа тэргүүлж буй хүчит 256 бөх хүч үзсэн юм. Тодруулбал зүүн талын тэргүүн магнайд Монгол Улсын гавьяат тамирчин, дархан аварга Г.Өсөхбаяр, баруун талын тэргүүн магнайд улсын аварга Г.Эрхэмбаяр, дагавар магнайд улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын гарьд Б.Гончигдамба тэргүүтэй хүчтэн уран мэхийг уралдуулан хийж, хүчийг үзлээ.

Хуваалцах