Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙТүрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ
1/3
Нийгэм

Гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг эхлүүллээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг эхлүүллээ
Гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг эхлүүллээ. Зураг: МҮОНРТ

Налайх дүүргийн хэмжээнд угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ эхэллээ.

836665318_1418582060471634_5270674600584262291_n

Нээлтийн арга хэмжээнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Мандуул, дүүргийн Засаг дарга Д.Наянбаяр, НОБГ-ын Эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Хаш-Эрдэнэ, нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын хяналтын хэлтсийн дарга Б.Угтахбаяр, Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв ОНӨААТҮГ-ийн засвар үйлчилгээний хэлтсийн дарга Х.Дорждэрэм, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ын Налайх төвийн дарга Ч.Батсуурь Тавантолгой түлш ХХК-ны борлуулалтын мэргэжилтэн Н.Эрдэнэмөнх нар оролцлоо.

Дүүргийн хэмжээнд өрхийн галын аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх мэдлэг ойлголтыг дээшлүүлэх юм байна.

Мөн арга хэмжээний хүрээнд

  • Гэр хорооллын айл өрхүүдийн яндан, зуухны битүүмжлэл, галлагааны аюулгүй байдлыг шалгах,

  • Айл өрхүүдэд угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагааг шалгаж, ач холбогдол, хэрэглэх зааврыг тайлбарлаж, байрлуулах зөвлөгөө өгөх,

  • Цахилгааны аюулгүй байдлын талаар мэдээлэл өгч, цахилгаан халаагуур хэрэглэх үед хэт ачаалал үүсгэхгүй байх зөвлөмж, зөвлөгөө өгөх,

  • Гэр хорооллын гудамж талбайгаар тусгай зориулалтын чанга яригчтай автомашинаар сэрэмжлүүлэг хүргэх,

  • Гал түймрийн аюул, угаарын хийн хордлогоос сэрэмжлүүлэх зөвлөмж мэдээллийг байгууллагын сайт, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, аж ахуй нэгж байгууллагын гадна лед дэлгэцээр иргэд олон нийтэд сурталчлах,

Дүүргийн гэр хорооллын гудамж, зам, гарцын судалгааг нарийвчлан гаргаж, гал унтраах болон аврах тусгай зориулалтын автомашин нэвтрэх боломжгүй байршлуудыг тогтоож, гэр хорооллын айл өрхүүдийн цахилгаан дамжуулах утасны холболт, угсралт, ашиглалтын аюулгүй байдалд мэргэжлийн байгууллагатай хамтран хяналт тавина.

Хуваалцах