Гэр хорооллын дулаан хуримтлуурын төслийг өнөөдөр иргэдэд танилцуулна
MС
MNB.mn сайтын мэдээний алба
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Нийслэл энэ өвөл агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын айл өрхийн халаалтад эрчим хүчний хэмнэлттэй дулаан хуримтлуур нэвтрүүлэхээр ажиллаж байна.
НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлэх уг төслөөр яндангийн тоог 7–10 мянгаар бууруулахаар төлөвлөжээ.
Төслийн талаар иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх нээлттэй өдөрлөг өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд Сүхбаатарын талбайд болно.
Мөн төслийн хүрээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран цахилгаан хуримтлуулах батарейн систем бүхий нарны цахилгаан станц байгуулахаар төлөвлөж байна.
Хуваалцах


















