Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гал түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны “Баянгол” дэлгүүрийн урд трансформатор шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр 13:51 цагт ирсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гал түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна
Гал түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны “Баянгол” дэлгүүрийн урд трансформатор шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр 13:51 цагт ирсэн.

Дуудлагын дагуу Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги, СХД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид ажиллаж байна.

Алба хаагчдыг очиход их хэмжээний хураалттай цахилгааны тоолуур, 5 автомашин бүрэн шатаж, 1 автомашин хайрагдаж, 9 мотоцикл шатаж байсан бөгөөд галын тархалтыг 14:50 цагт зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах