Гал унтраах техникийн олон төрөлт спортын аваргууд тодорлоо
Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газраас “Гал унтраах техникийн олон төрөлт спортын ажил, мэргэжлийн тэмцээн-2017”-ийг зохион байгууллаа.
Мэдээллийн алба

Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газраас “Гал унтраах техникийн олон төрөлт спортын ажил, мэргэжлийн тэмцээн-2017”-ийг зохион байгууллаа.
Тэмцээнийг довтолгооны шат, саадтай 100 м-ийн гүйлт, 4х100 м буухиа гүйлтийн төрлүүдээр зохион байгуулж, нийт дүнгээр салааны захирагч, ахмад Ц.Баярбат ахлагчтай гуравдугаар салаа тэргүүн байр, дэслэгч Т.Ганбаяр даргатай Эрэн хайх аврах бүлэг хоёрдугаар байрт шалгарчээ.
Энэхүү тэмцээнийг албан хаагчдын мэргэжлийн ур чадвар, авхаалж самбааг нэмэгдүүлэх, бие бялдарын тэсвэр хатуужил олгох, албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангуулахад чиглэсэн юм.


















