“Галатасрай” 10 дахь хожлоо авлаа
Энэ өдөр болсон өөр нэгэн сонирхолтой тоглолт Туркийн “Галатасрай”, ОХУ-ын “УНИКС Казань” багуудын хооронд боллоо.
Мэдээллийн алба

Энэ өдөр болсон өөр нэгэн сонирхолтой тоглолт Туркийн “Галатасрай”, ОХУ-ын “УНИКС Казань” багуудын хооронд боллоо. Энэ тоглолтод Оросын багийн залуусаас Кит Лэнгфорд 26 оноогоор багаа тэргүүлсэн бол “Галатасрай” багаас сэлгээнээс гаран тоглосон Жон Диблер багаа оноогоор хошуучиллаа. Энэ өдөр Туркийн багийн сэлгээнээс талбайд гарсан тамирчид нийт 47 оноо авсан нь багийнхаа ялалтад нэн чухал үүрэг гүйцэтгэжээ. Улмаар 75:67-ын харьцаатай “Галатасрай”-н залуус өрсөлдөгчөөө хожиж, тэмцээний 10 дахь хожлоо авлаа. Одоогоор ОХУ-ын баг тэмцээний 11-р байрт эрэмбэлэгдэж байна.


















