Галт уулын гүнд нэвтэрдэг робот бүтээжээ
Америкийн НАСА агентлагийн Тийрэлтэт хурдасгуурын лабораторийн ажилтнууд хоёр дугуйтай “VolcanoBot 1” роботыг Хавайн арлын Килауэа галт уулын гүнд туршжээ.
Мэдээллийн алба

Америкийн НАСА агентлагийн Тийрэлтэт хурдасгуурын лабораторийн ажилтнууд хоёр дугуйтай “VolcanoBot 1” роботыг Хавайн арлын Килауэа галт уулын гүнд туршжээ.
Уг галт уул нь манай гарагийн хамгийн идэвхтэй галт уулын нэг юм. 17 болон 30 см-ын өргөн, урттай энэ аппарат нь галт уулын халуун лав гадагш гардаг ан цавын талаарх мэдээллийг дамжуулдаг байна. Роботын тухай “Red Orbit” сонин АНУ-ын сансрын агентлагийн цахим хуудсанд гарсан мэдээллийг иш татан уламжилжээ.
Идэвхгүй ан цавын нарийвчилсан зураглал нь лав дээшлэх болон оргилох үйл явцыг судлахад тус дөхөм болно гэж эрдэмтэд үзжээ.
“VolcanoBot 1” робот өнгөрсөн оны тавдугаар сард 25 метр гүн рүү орсон боловч галт уулын ёроолд хүрч чадаагүй байна. Парчета болон түүний нөхөд одоо илүү хүчин чадалтай мотортой, камераа өөр өөр чиглэлд эргүүлэх чадвартай, уг роботын хоёр дахь хувилбарыг бүтээхээр бэлдэж байгаа аж.


















