Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Галзуу хулгана” өнөөдөр нээлтээ хийнэ

Тиймээс өнөөдөр албан ёсны нээлтэндээ зориулж 6000 төгрөгний үнэтэй тасалбарыг 50 хувь хямдруулж буйгаа зохион байгуулагчид зарлаж байгаа аж.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Галзуу хулгана” өнөөдөр нээлтээ хийнэ
“Галзуу хулгана” өнөөдөр нээлтээ хийнэ. Зураг: МҮОНРТ

Он дамжин удаан хүлээгдсэн “Галзуу хулгана” өнөөдөр 18:00 цагт нээлтээ хийнэ.

Улсын Мэргэжлийн Хяналтынхан "Галзуу хулгана"-ны хяналт шалгалт, хяналтын туршилтыг хийснийн дараа зохих газарт нь үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олголоо.

Тиймээс өнөөдөр албан ёсны нээлтэндээ зориулж 6000 төгрөгний үнэтэй тасалбарыг 50 хувь хямдруулж буйгаа зохион байгуулагчид зарлаж байгаа гэнэ.

“Галзуу хулгана”-ын нээлтэнд “Twisted Rocket” урлагийн тоглолт болох бөгөөд тоглолтонд урилгаар “The Lemons”,”A Sound”, “Kiwi”, “Tatar”, “Anemone”, “The Colors”, “Vatame” хамтлагууд оролцоно.

Түүнчлэн дуучин BX, Баажий, Цэлмүүн, Чойжоо нарын залуу уран бүтээлчид хүрэлцэн ирэх юм байна.

Түлхүүр үг:Галзуу хулгана нээлтээ хийнэСоёл амралтын хүрээлэн
Хуваалцах