“Галзуу хурд-7” ирэх сард нээлтээ хийнэ
Дэлхий нийтийг эхний зургаан ангиараа байлдан дагуулсан “Галзуу хурд” уран сайхны киноны долоодугаар бүлэг ирэх сарын 10-нд нээлтээ хийхээр болжээ.
Мэдээллийн алба

Дэлхий нийтийг эхний зургаан ангиараа байлдан дагуулсан “Галзуу хурд” уран сайхны киноны долоодугаар бүлэг ирэх сарын 10-нд нээлтээ хийхээр болжээ. Энэхүү анги гарах эсэх талаарх асуудал гол дүрийн жүжигчин Paul Walker гэнэтийн ослоор нас барсны дараа нэлээд эргэлзээ төрүүлж байсан юм. Харин үзэгчдийн дунд таамаглал үлдээгээд байсан тус кино ийнхүү нээлтээ хийхээр болсон төдийгүй гол дүрийн жүжигчинд Paul Walker-ийн дүү Cody Walker тоглосон аж.


















