“Game of thrones” цуврал хоёр анги гараад дуусна
“Game of thrones” цувралын эхний дөрвөн анги үзэгчдэд хүрсэн бөгөөд дуусахад хоёрхон анги үлдсэн юм.
Мэдээллийн алба

Бүх цаг үеийн хамгийн шилдэг цуврал хэмээгддэг “Game of thrones” буюу "Хаан ширээний тоглоом" цувралын сүүлийн наймдугаар бүлэг өнгөрсөн сарын 14-нд үзэгчдэд хүрсэн. Энэ бүлэг өмнөх улирлуудаас цөөн буюу ердөө зургаахан ангитай. Тэгвэл дэлхий нийтийг байлдан дагуулаад буй “Game of thrones” киноны сүүлийн улирлын эхний дөрвөн анги үзэгчдэд хүрсэн бөгөөд дуусахад хоёрхон анги үлдсэн юм. Цувралын сүүлийн бүлгийн тавдугаар анги Улаанбаатарын цагаар ирэх даваа гарагт гарна.
Уншигч та бүхэнд “Game of thrones” цувралын тавдугаар ангийн зарим хэсгийн зургаас хүргэж байна.


























