“Game of thrones” цувралын сүүлийн бүлгийн шинэ зурагт хуудас
"Хаан ширээний тоглоом" цувралын сүүлийн наймдугаар бүлэг ирэх дөрөвдүгээр сарын 14-нд үзэгчдэд хүрнэ.
Мэдээллийн алба

Бүх цаг үеийн хамгийн шилдэг цуврал хэмээгддэг дэлхий нийтийг байлдан дагуулаад буй “Game of thrones” буюу "Хаан ширээний тоглоом" цувралын сүүлийн наймдугаар бүлэг ирэх дөрөвдүгээр сарын 14-нд үзэгчдэд хүрнэ.
Наймдугаар бүлэг өмнөх улирлуудаас цөөн буюу зургаан ангитай ч анги тус бүр бүрэн хэмжээний кинотой дүйцэх хэмжээний хугацаатай аж. Мөн өмнөх бүлгүүдтэй харьцуулахад хамгийн удаан хугацаанд зураг авалт хийгдсэн юм.
Кино багийнхан гол болон үзэгчдийн хайр, хүндэтгэлийг хүлээсэн дүрүүдийн наймдугаар бүлгийн зурагт хуудсыг энэ долоо хоногт нийтэд дэлгэлээ.






































