Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Ган үзэг” наадам болно

Монголын зохиолчдын эвлэлийн Төмөр зам дахь салбараас жил болгон зохион байгуулдаг “Ган үзэг” яруу найргийн наадам энэ сарын 23-нд болно.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Ган үзэг” наадам болно
“Ган үзэг” наадам болно. Зураг: МҮОНРТ

Монголын зохиолчдын эвлэлийн Төмөр зам дахь салбараас жил болгон зохион байгуулдаг “Ган үзэг” яруу найргийн наадам энэ сарын 23-нд болно.

Энэ удаагийн наадмыг Улаанбаатар төмөр замын захиргаа, Монголын зохиолчдын эвлэл хамтран Улаанбаатар төмөр замын 65 жилийн ойн нэрэмжит болгон зохион байгуулахаар болжээ.

Уг наадамд оролцохыг хүссэн хүн бүрт нээлттэй бөгөөд наадамд унших гурван шүлгийн нэг нь заавал төмөр замын сэдэвтэй байх ёстой аж.

Оролцох найрагчдын бүтээлийг энэ сарын 20-ны өдөр хүртэл “Ган зам” сонины редакцид хүлээн авна.

Наадамд ирсэн бүтээлүүдээр ном гаргахаар төлөвлөжээ.

Хуваалцах