Гандболын тэмцээнд ямар улс түрүүлэх вэ
Эмэгтэйчүүдийн гандболын финалд Франц, ОХУ, Норвеги, Нидерландын багууд тунаж үлдээд байгаа юм.
Мэдээллийн алба

Эмэгтэйчүүдийн гандболын финалд Франц, ОХУ, Норвеги, Нидерландын багууд тунаж үлдээд байгаа юм. Хүрэл медалийн төлөө Нидерланд, Норвегийн баг тамирчид хоорондоо тоглох бол алтан медалийн төлөө Франц, ОХУ-ын багтай тоглохоор болжээ.
2008, 2012 оны олимпийн наадмын хошой алтан медальтай Нидерландын баг тамирчид энэ удаа алтын төлөө тоглож чадсангүй.
Аваргын алтан медалийг Франц, ОХУ-ын багийн аль нь ч авч байгаагүй юм байна. Харин ОХУ-ын баг 2008 оны олимпоос мөнгөн медаль хүртэж байжээ. Францын баг 2003 оны дэлхийн аваргаас алтан медаль хүртэж байсан аж.


















