Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Гандболын улсын аваргууд тодорлоо

Монголын гандболын холбооны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16-нд эхэлж, өчигдөр шилдгүүдээ тодрууллаа.

О.
О.Баянмөнх

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гандболын улсын аваргууд тодорлоо
Гандболын улсын аваргууд тодорлоо. Зураг: МҮОНРТ

Монголын гандболын холбооны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16-нд эхэлж, өчигдөр шилдгүүдээ тодрууллаа. Энэ жилийн УАШТ-нд хот, хөдөөгийн 20 гаруй багийн тамирчид ур чадвараа сорилоо.

Эрэгтэйчүүдийн ангилалд аваргын төлөө МУБИС-ийн баг Сүхбаатар дасгалжуулагчтай андууд багийг 35-30-аар буулгаж авснаар алтан медаль хүртсэн юм. "Андууд" баг сүүлийн дөрвөн жил дараалан улсын аваргад түрүүлээд байсан бол энэ жил аваргын цомоо өөр багт шилжүүлж байна.

Харин хүрэл медалийг "МонАлтиус" БТДС-ын баг хүртлээ. Эмэгтэйчүүдийн ангилалд алтан медалийг Баянхонгор аймгийн баг хүртсэн бол МУБИС мөнгө, "Андууд" баг хүрэл медаль хүртсэн юм. Тэмцээнийг нийлбэр дүнгээр алт, мөнгөн медаль хүртсэн МУБИС-ийн баг тамирчид тэргүүллээ.

Хуваалцах