Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Гандболын өнөөдрийн тэмцээн Франц Аргентиний шигшээ багуудын хооронд явагдана

Бразилийн Рио де Жанейро хотноо зохион байгуулагдаж буй “РИО 2016” зуны Олимпийн XXXI наадам эхлээд зургаа дахь өдрийн тэмцээнүүд амжилттай болж өнгөрсөн.

СО
Солонгоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гандболын өнөөдрийн тэмцээн Франц Аргентиний шигшээ багуудын хооронд явагдана
Гандболын өнөөдрийн тэмцээн Франц Аргентиний шигшээ багуудын хооронд явагдана. Зураг: МҮОНРТ

Бразилийн Рио де Жанейро хотноо зохион байгуулагдаж буй “РИО 2016” зуны Олимпийн XXXI наадам эхлээд зургаа дахь өдрийн тэмцээнүүд амжилттай болж өнгөрсөн. Тэгвэл одоо гандболын спортын эрэгтэйчүүдийн төрөл эхэлж байна. Энэ удаагийн тэмцээн Франц Аргентиний улсуудын шигшээ багуудын хооронд болох бөгөөд эдгээр багуудын хувьд анх удаагаа учраа тааран өрсөлдөж байгаа аж.

Дашрамд сонордуулахад Францын шигшээ баг нь Катар улсад болсон 2015 оны Гандболын эрэгтэйчүүдийн ДАШТ-д түрүүлж 2016 оны Рио де Жанейрод болох олимпод оролцох эрхээ авсан юм. Тус ДАШТ-д 24 орны баг тамирчид оролцсоноос финалын шатанд Катарын шигшээ багтай үлдэж 25:22-ын харьцаагаар хожсоноор анх удаагаа ДАШТ- ээс алтан медаль хүртжээ.

Хуваалцах