Ганц дайчин ганцаардсангүй
Казахстаны Алматы хотод тус улсын баатар, ЗХУ-ын Армийн генарал С.К.Нурмагамветовын нэрэмжит сонирхогчдын боксын олон улсын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо.
Мэдээллийн алба

Казахстаны Алматы хотод тус улсын баатар, ЗХУ-ын Армийн генарал С.К.Нурмагамветовын нэрэмжит сонирхогчдын боксын олон улсын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Тэмцээнд Монгол, Казахстан, ОХУ, БНХАУ, Малайз, Тажикистан, Узбекистан, Киргиз гэсэн найман орны боксчин хүч үзсэнээс манай улсаас эрэгтэйчүүдийн 49 кг-ын жинд шигшээ багийн тамирчин Тагтяналын Жолдасбек хүрэл медаль хүртлээ.
Манай ганц дайчин тус тэмцээнд хувийн зардлаараа оролцсон бөгөөд нийт дөрвөн тулаан хийсэн юм. Түүний жинд тэмцээн зохион байгуулагч орны тамирчин түрүүлсэн бол урд хөршийн боксчин мөнгөн медалийн тавцанд зогслоо.


















