Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Гар утасны батарейг хаана ч цэнэглэх боломжтой болно

Гар утасны батарейг цахилгааны утасгүйгээр хаана ч цэнэглэж болох шийдлийг олон улсын эрдэмтэн судлаачид баталжээ. Гар утасны батарей гадаргуугаас чичиргээ үүсгэх замаар эрчим хүч үүсгэж, хуримтлуулахад нано-цахилгаан үүсгүүр тус болно гэж мэргэжилтнүүд үзжээ. Нано-цахилгаар үүсгүүр нь механик хүчнэ

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гар утасны батарейг хаана ч цэнэглэх боломжтой болно
Гар утасны батарейг хаана ч цэнэглэх боломжтой болно. Зураг: МҮОНРТ

Гар утасны батарейг цахилгааны утасгүйгээр хаана ч цэнэглэж болох шийдлийг олон улсын эрдэмтэн судлаачид баталжээ.

Гар утасны батарей гадаргуугаас чичиргээ үүсгэх замаар эрчим хүч үүсгэж, хуримтлуулахад нано-цахилгаан үүсгүүр тус болно гэж мэргэжилтнүүд үзжээ.

Нано-цахилгаар үүсгүүр нь механик хүчнээс цахилгаан үүсгэх өндөр даралтын полимер материалыг ашиглах боломжтой гэж АНУ болон Хятадын их сургуулиудын судлаачид мэдэгдлээ.

Мөн Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Бристолын их сургууль болон Роботын лабораторийн судлаачдын баг хэдхэн сарын өмнө хүний ялгадсаар цэнэглэх боломжтой гар утасны батарейг бүтээжээ.

Уг батарей нь биологийн түлшний эс, тухайлбал, шээс зэрэг хүний ялгадсыг цахилгаан эрчим хүч болгон хувиргаж, дараа нь энэ цахилгаан эрчим хүчээрээ утсаа цэнэглэснээр дуудлага хийж, мессеж илгээж, интернэтээр аялах боломжтой болдог байна.

Хуваалцах