Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Гарал үүсэл нь тодорхойгүй бөхөнгийн эвэр хураажээ

Говь-Алтай аймгийн Цагдаагийн хэлтсийн албан хаагчид өчигдөр буюу есдүгээр сарын 30-нд гарал үүсэл нь тодорхойгүй бөхөнгийн эвэр, мануул болон үнэгний арьс хураажээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гарал үүсэл нь тодорхойгүй бөхөнгийн эвэр хураажээ
Гарал үүсэл нь тодорхойгүй бөхөнгийн эвэр хураажээ. Зураг: МҮОНРТ

Говь-Алтай аймгийн Цагдаагийн хэлтсийн албан хаагчид өчигдөр буюу есдүгээр сарын 30-нд гарал үүсэл нь тодорхойгүй бөхөнгийн эвэр, мануул болон үнэгний арьс хураажээ.
2012 онд “Амьтны тухай хууль” батлагдаж, амьтны аймгийг хамгаалах чиглэлээр бодлогын шинэчлэл хийснээр хууль бус ан агнуур, хууль бус худалдаанаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх эрх зүйн орчин бүрдсэн.
Хуульд заасны дагуу гарал үүсэл нь тодорхойгүй ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага худалдах, худалдан авах, цуглуулсан, гадаадад гаргахыг завдсан этгээдэд эрүүгийн болон захиргааны хариуцлага тооцохоор болсон билээ. Тус хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.

Хуваалцах