Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Гарьд магнай” уран сайхны кино 32 жилийн өмнө анх дэлгэцэнд гарч байжээ

Монголчуудын сэтгэлд хоногшсон “Гарьд магнай” уран сайхны кино 1984 онд анх дэлгэцнээ амилж байсан түүхтэй.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Гарьд магнай” уран сайхны кино 32 жилийн өмнө анх дэлгэцэнд гарч байжээ
“Гарьд магнай” уран сайхны кино 32 жилийн өмнө анх дэлгэцэнд гарч байжээ. Зураг: МҮОНРТ

Монголчуудын сэтгэлд хоногшсон “Гарьд магнай” уран сайхны кино 1984 онд анх дэлгэцнээ амилж байсан түүхтэй. Тус киноны зохиолыг Дэмидийн Хишигт, Шаравын Сүрэнжав нар бичсэн бөгөөд Ерөнхий найруулагчаар нэр цуутай олон сайхан уран сайхны киног амилуулсан Жамъянгийн Бунтар ажилласан байна. Гол дүр болох Далайцэрэнд Даваагийн Батдорж тоглосон бол Д.Алтангэрэл, Б.Магсаржав, Р.Дамдинбазар, О.Уранчимэг нарын уран бүтээлчид оролцон тоглосон юм.

Д.Батдорж тус кинонд тоглохдоо цэргийн алба хааж байсан гэдэг. Үүнээс хойш тэрбээр “Ард Аюуш” киноны Довчин гэсэн гүндүүгүй, цог хийморь төгс эрийн дүрийг мөн бүтээсэн юм.

Удвалын дүрд тоглосон О.Уранчимэгийн хувьд эдүгээ Хавдар судлалын үндэсний төвийн клиник эм зүйн албаны даргын ажилтай. Эм зүйн ухааны доктор, профессор бол Далайцэрэнд тоглосон Д.Батдоржийн хувьд аймгийн арслан цолтой, армийн алба хаагч билээ.

Д.Батдорж тус кинонд тоглохдоо цэргийн алба хааж байсан гэдэг. Үүнээс хойш тэрбээр “Ард Аюуш” киноны Довчин гэсэн гүндүүгүй, цог хийморь төгс эрийн дүрийг мөн бүтээсэн юм.

Ингээд эрхэм уншигчдадаа ихийг нуршилгүй “Гарьд магнай” киног бүрэн эхээр нь хүргэж байна.

Хуваалцах