Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Гарет Бэйл 2-3 долоо хоног талбайд гарахгүй

Испанийн Ла лигийн 32 дугаар тойргийн хүрээнд явагдсан "Реал Мадрид" болон "Малага" багуудын тоглолтын үеэр бэртэл авсан Уэльс жигүүрийн довтлогч Гарет Бэйл 2-3 долоо хоног талбайд гарах боломжгүй боллоо.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гарет Бэйл 2-3 долоо хоног талбайд гарахгүй
Гарет Бэйл 2-3 долоо хоног талбайд гарахгүй. Зураг: МҮОНРТ

Испанийн Ла лигийн 32 дугаар тойргийн хүрээнд явагдсан "Реал Мадрид" болон "Малага" багуудын тоглолтын үеэр бэртэл авсан Уэльс жигүүрийн довтлогч Гарет Бэйл 2-3 долоо хоног талбайд гарах боломжгүй боллоо. Тэрбээр тоглолтын тав дахь минутад зүүн хөлийн өвдөгнөөс өсгий хүртэлх урт булчингийн бэртэл авсан байна.

Ингэснээр Бэйл "Атлетико Мадрид"-тай хийх Аваргуудын лигийн шөвгийн дөрвийн төлөөх хариу тоглолтод оролцох боломжгүй болохоос гадна хэрэв "Реал" дараагийн шатанд шалгарвал хагас шигшээ хоёр тоглолтыг ч өнжиж магадгүй болоод байна. Аваргуудын лигийн хагас шигшээн эхний тоглолтууд ирэх сарын 5, 6-нд явагдах бол хариу тоглолтууд долоо хоногийн дараа буюу 12, 13-ны өдрүүдэд болох юм.

Хуваалцах