Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Гавьяат жүжигчин И.Одончимэг Ази киноны долоо хоног арга хэмжээнд оролцлоо

Ази киноны долоо хоногийн хүрээнд энэ сарын 16-23-ны хооронд урд хөршийн Бээжин, Шанхай, Гуанжөү, Чэндү, Си Ань зэрэг хотын 14 кино театрт 200 гаруй кино гарна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гавьяат жүжигчин И.Одончимэг Ази киноны долоо хоног арга хэмжээнд оролцлоо
Гавьяат жүжигчин И.Одончимэг Ази киноны долоо хоног арга хэмжээнд оролцлоо. Зураг: МҮОНРТ

Ази киноны долоо хоног арга хэмжээний нээлт энэ сарын 16-нд БНХАУ-ын Бээжин хотын Хөдөлмөрчдийн соёлын ордонд болжээ. Энэ арга хэмжээний хүрээнд кино уран бүтээлчдийн зөвлөгөөн, Ази киноны үзэсгэлэн, Ази найруулагчдын форум, Азийн шилдэг киноны үзвэр зэрэг үйл ажиллагаа зохион байгуулагдсан. Тэгвэл тус арга хэмжээнд Монгол Улсаас гавьяат жүжигчин И.Одончимэг оролцжээ.

Ази киноны долоо хоногийн хүрээнд энэ сарын 16-23-ны хооронд урд хөршийн Бээжин, Шанхай, Гуанжөү, Чэндү, Си Ань зэрэг хотын 14 кино театрт 200 гаруй кино гарна. Үүнээс Азийн 30 гаруй орны 60 орчим кино БНХАУ-ын үзэгчдэд хүрэх аж.

Дашрамд дуулгахад, гавьяат жүжигчин И.Одончимэгийн найруулж, гол дүрийг нь бүтээсэн “Х түц” продакшны “Солиот эх” бүтээл өнгөрсөн онд БНХАУ-ын кино наадамд өрсөлдөж, шилдэг эмэгтэй гол дүрийн шагнал хүртсэн

Хуваалцах