Гавьяат тамирчин Д.Амартүвшин Гүржийн бөх Лукумитэй хүч үзнэ
Гүржийн нийслэл Тбилис хотноо олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн олимпийн эрхийн оноо олгох гран при тэмцээн өнөөдөр эхэллээ.
Мэдээллийн алба

Гүржийн нийслэл Тбилис хотноо олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн олимпийн эрхийн оноо олгох гран при тэмцээн өнөөдөр эхэллээ. Энэ өдөр уламжлал ёсоор эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг гэсэн хөнгөн жингийн барилдаан болно.
60 кг-д 30 бөх албан ёсоор сугалааны үйл ажиллагаанд оролцсоноос Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга Г.Болдбаатар “А” хэсгийг тэргүүлэн барилдана. Гэвч тэрбээр эхний тойрогт гоц мөргөлөө. Харин гавьяат тамирчин Д.Амартүвшин эхний тойрогт Гүржийн бөх Лукумитэй хүч үзнэ.
52 кг-д 22 бөх хүч үзэх бөгөөд тус жинд ОУХМ А.Цолмон “В” хэсгийн эхний тойрогт мөн л гоц мөргөв. Тэр хоёрдугаар тойрогт Швейцарийн Эвелин Цчофф, Германы Мария Эртл нарын аль ялсантай нь дэвжээнд гарна.


















