Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Гавьяат тамирчин Э.Бэхбаяр ДАШТ-ийг орхилоо

Ираны бөх олимпийн эрх халаасалж, хүрэл медалийн төлөө барилдахаар болов

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гавьяат тамирчин Э.Бэхбаяр ДАШТ-ийг орхилоо
Гавьяат тамирчин Э.Бэхбаяр ДАШТ-ийг орхилоо. Зураг: МҮОНРТ

Чөлөөтийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд “Лас-Вегас-2015”, “Парис-2017” дэлхийн аваргын хүрэл медальт, Азийн наадам болон Азийн аварга, гавьяат тамирчин Э.Бэхбаяр зодоглосон. Тэрбээр хоёр дахь дагах барилдаанаа өнгөрсөн жилийн Жакартагийн Азийн наадамд учраа таарч ялсан, Будапештийн ДАШТ-д хүч үзэхдээ ялагдсан Ираны Реза Атритай хийлээ. Хайнаа хагалах эл барилдаанд Э.Бэхбаяр өрсөлдөгчдөө 4:4-өөр харамсалтай ялагдав.

Ийн Ираны бөх олимпийн эрх халаасалж, хүрэл медалийн төлөө барилдахаар болов.

Хуваалцах