Гавьяат тамирчин М.Уранцэцэг ДАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн Монголын анхны тамирчин боллоо
Харин эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд хүч үзсэн Д.Амартүвшин мөн тэмцээнээ өндөрлүүлсэн билээ. Уг нь тэрбээр энэ жил Токио болон Парисын “Их дуулга”-аас хүрэл медаль хүртсэн билээ.
Мэдээллийн алба

Жүдо бөхийн ДАШТ Япон Улсын нийслэл Токио хотноо өчигдөр эхэлж, эмэгтэйчүүдийн 48, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жингийн барилдаан болов.
Эмэгтэй 48 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг, болон Г.Наранцэцэг нар хүч үзэж, М.Уранцэцэг хүрэл медалийн төлөө Францын бөх М.Клементтэй барилдаж, ялалт байгууллаа. Ингэснээр тэрбээр ДАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн Монголын анхны тамирчин боллоо.
Харин Г.Наранцэцэг эхний барилдаанд ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлсэн юм. М.Уранцэцэг хэсгийн аваргын төлөөх барилдаанд Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй олимпийн хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл медальт Г.Отгонцэцэгийг ялсан ч хагас шигшээд дэлхийн аварга, Украины Дария Белодидэд дийлдсэн юм.
Харин эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд хүч үзсэн Д.Амартүвшин мөн тэмцээнээ өндөрлүүлсэн билээ. Уг нь тэрбээр энэ жил Токио болон Парисын “Их дуулга”-аас хүрэл медаль хүртсэн билээ.


















