Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Соёл, спорт

Гавьяат тамирчин П.Өнөрбат холимог тулаанд оролцоно

Өдгөө 26 настай Б.Баттөрийн хувьд хамгийн сүүлд 2019 оны нэгдүгээр сард "Mongol FC-1" өдөрлөгийн хүрээнд Казахстаны Али Кабдуллатай тулалдаж, ялагдсан юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гавьяат тамирчин П.Өнөрбат холимог тулаанд оролцоно
Гавьяат тамирчин П.Өнөрбат холимог тулаанд оролцоно. Зураг: МҮОНРТ

Монголын холимог тулааны урлагийн MFC холбоо, АНУ-ын "Dragonhouse MMA"-тай хамтран ирэх арваннэгдүгээр сарын 13-нд "Zhong Luo series 02" өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.

Нийт 23 тулаанч энэ удаагийн өдөрлөгт оролцох бөгөөд Монгол Улсаа төлөөлөн “Ангууч” хочит Б.Баттөр, чөлөөт бөхийн дэлхийн аваргын мөнгөн медальт, гавьяат тамирчин П.Өнөрбат, залуу тамирчин Ө.Тэмүүжин нар оролцох аж.

Өдгөө 26 настай Б.Баттөрийн хувьд хамгийн сүүлд 2019 оны нэгдүгээр сард "Mongol FC-1" өдөрлөгийн хүрээнд Казахстаны Али Кабдуллатай тулалдаж, ялагдсан юм.

Харин гавьяат тамирчин П.Өнөрбат холимог тулааны анхны тэмцээндээ оролцох гэж байгаа бол Ө.Тэмүжин нийт таван тулаан хийж, дөрөв ялж, ганцхан ялагдсан үзүүлэлттэй байна.

Хуваалцах