Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Газар газрын 264 хязаалан гарааны зурхай руу хөдөллөө

Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр наадмын хөтөлбөрийн дагуу өнөөдөр Хүй долоон худагт хязаалан, шүдлэн насны морьдын уралдаан болно.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Газар газрын 264 хязаалан гарааны зурхай руу хөдөллөө
Газар газрын 264 хязаалан гарааны зурхай руу хөдөллөө. Зураг: МҮОНРТ

Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр наадмын хөтөлбөрийн дагуу өнөөдөр Хүй долоон худагт хязаалан, шүдлэн насны морьдын уралдаан болно.

Яг одоо хязаалан насны хурдан хүлгүүдийг үзлэгт оруулж, уралдаанч хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах, морь шүдлэх зэрэг ажлыг хариуцсан албаны хүмүүс гүйцэтгэж байна. Өнөө өглөө 8:00 цаг гэхэд гарааны зурхай руу гарч дуусах ёстой байсан хурдан хүлгүүдийн сүүлч 9.30 цаг гэхэд гарлаа.

Их баяр цэнгэл наадмын хязаалан насанд энэ жил газар газрын 264 хурдан хүлэг шандас сорино.


Хуваалцах