Газар өмчлөх хүсэлтээ мөнгө төлж бүртгүүлэхгүй байхыг анхааруулж байна
Бүртгэл энэ сарын 15 хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд амжиж бүртгүүлсэн иргэд газар өмчлөх сонгон шалгаруулалтад оролцох боломжтойг дахин сануулья.
Мэдээллийн алба

Иргэдийн газар өмчлөх хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авах ажил эхлээд гурав хонож байна. Энэ хугацаанд нийт 80 мянган иргэн газар өмчлүүлэх өргөдлөө өгч баталгаажуулсан талаар нийслэлийн Өмчийн харилцааны газраас өнөөдөр мэдээллээ. Бүртгэл эхэлсэн өдөр тус газрын umch.ub.gov.mn цахим хуудсанд давхардсан тоогоор 4 сая гаруй хандалт бүртгэгдсэн. Харин зарим иргэн интернетээр өргөдлөө өгөхөөр гацаад болохгүй байна гэсэн гомдол гарч байгаа юм. Энэ асуудалд Нийслэлийн өмчийн харилцааны газрын ахлах мэргэжилтэн Ц.Шижир дараах хариултыг өглөө.
Газар өмчлөлийн ажлыг цахим хэлбэрээр зохион байгуулах ажлын хүрээнд хороо бүрт мэдээллийн ажилтан ажиллаж цахим бүртгэлд хамрагдаж боломжгүй өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүртгэлийг хийж байгаа юм байна. Тиймээс хувь хүнээр мөнгө төлж бүртгэлд хамрагдахгүй байхыг нийслэлийн өмчийн харилцааны газраас анхаарууллаа. Бүртгэл энэ сарын 15 хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд амжиж бүртгүүлсэн иргэд газар өмчлөх сонгон шалгаруулалтад оролцох боломжтойг дахин сануулья.


















