Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Газрын теннисны аваргуудын лигийн тоглолтууд үргэлжилж байна

Энэтхэг улсын Дели хотноо газрын теннисны аваргуудын лигийн тоглолтууд үргэлжлэн явагдсаар байна. Бид та бүхэнд өмнөх мэдээллийн хөтөлбөрөөрөө В хэсэгт багтаж байгаа

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Газрын теннисны аваргуудын лигийн тоглолтууд үргэлжилж байна
Газрын теннисны аваргуудын лигийн тоглолтууд үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Энэтхэг улсын Дели хотноо газрын теннисны аваргуудын лигийн тоглолтууд үргэлжлэн явагдсаар байна. Бид та бүхэнд өмнөх мэдээллийн хөтөлбөрөөрөө В хэсэгт багтаж байгаа Ченнай Варриорс болон Хейдерабад Эйсис багуудын тоглолтын тоймыг хүргэж байсан. Харин одоо В хэсгийн Ченнай Варриорс болон Нагпур Оранжес багуудын тоглолтын тоймыг хүргэе.

Хоёр багийн эхний тоглолт эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлөөр эхэлсэн. Нагпур Оранжес багаас дэлхийн чансааны 153-т бичигдэж байгаа Испанийн теннисчин Алекс Коррежа /Alex Corretja/, Ченнай Варриорс багаас дэлхийн чансааны 131-т эрэмбэлэгдэж байгаа ХБНГУ-ын теннисчин Райнер Шуттлер /Rainer Schuettler/ нар тоглолоо. Тоглолт эхэлж, 2 тоглогч эн тэнцүүхэн өрсөлдөж тоглолтын тооны харьцаа 4-4 болж, тэнцэж ирсэн ч тоглолтын төгсгөлд Нагпур Оранжес багийн Алекс Коррежагийн давуулалтууд амжилттай болж, тоглолтын тооны харьцааг 5-4 болгож, өөрийн багт ялалтыг авчирсан юм. Ийнхүү Нагпур Оранжес баг өөртөө 1 оноог авсан.

Багуудын хоёр дахь тоглолт эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд явагдлаа. Нагпур Оранжес багаас дэлхийн чансааны 21-т бичигдэж байгаа Сербийн теннисчин Желена Жанкович /Jelena Jankovic/, Чиннай Варриорс багаас дэлхийн чансааны 55-д эрэмбэлэгдэж байгаа Их Британийн тамирчин Хитер Ватсон /Heather Watson/ нар учраа тааран тоглож, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Чиннай Варриорс багийн Хитер Ватсон өрсөлдөгч багийн Нагпур Оранжес багийн Желена Жанковичийг 5-4 харьцаатайгаар буулган авлаа. Ингэснээр хоёр багийн онооны харьцаа адил нэг болж тэнцээд байсан.

Багуудын 3 болон 4 дэх тоглолт эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд дахин болсон юм. Нагпур Оранжес багаас дэлхийн чансааны 17-д бичигдэж байгаа Испанийн теннисчин Фелисиано Лопес /Feliciano Lopez/, Чиннай Варриорс багаас дэлхийн чансааны 49-д эрэмбэлэгдэж байгаа Испанийн теннисчин /Fernando Verdasco/ нар хүч үзлээ. Тоглолт маш сонирхолтой, өрсөлдөөнтэй болж ирсэн. Тоглолтын эхний үеийн төгсгөлд Чиннай Варриорс багийн Фернандо Вердаско 5-3 харьцаатайгаар өрсөлдөгч баг болох Нагпур Оранжес багийн Фелисиано Лопесыг хожиж багтаа 1 оноо авчирсанаар Чиннай Варриорс баг нэг онооны илүүтэй тэргүүлж эхлээд байсан юм.

Хоёр багийн 4 дэх тоглолт эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд явагдсан хэвээр байлаа. Энэ тоглолтын төгсгөлд Чиннай Варриорс багийн Фернандо Вердаско харин өрсөлдөгч багийн теннисчинг 5-4 харьцаатайгаар буулган авсанаар тус 2 баг нийт 4 тоглолтын дараах байдлаар адил хоёр оноотой болж тэнцээд байлаа. Тиймээс 2 тоглогч дахин нэг үе тоглох болоод байсан. Шийдвэрлэх үед Чиннай Варриорс багийн Фернандо Вердаско Нагпур Оранжес багийн Фелисиано Лопес-ийг 5-3 харьцаатайгаар хожсоноор тэртээ багтаа нэг оноог авч, Чиннай Варриорс баг энэ удаагийн тоглолтод нийлбэр дүнгээр ялалт байгууллаа.

Хуваалцах