Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Газын зурваст хүмүүнлэгийн тусламж үзүүлэх “Кино” санд жүжигчид нэгдсээр байна

Энэ санд одоогоор 96 мянган фунт буюу 122 мянган долларын хөрөнгө хуримтлагдаад байна. Энэ сан дөрөвдүгээр сарын 12 буюу маргааш хүртэл онлайнаар хөрөнгө босгоно.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Газын зурваст хүмүүнлэгийн тусламж үзүүлэх “Кино” санд жүжигчид нэгдсээр байна
Газын зурваст хүмүүнлэгийн тусламж үзүүлэх “Кино” санд жүжигчид нэгдсээр байна. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн долоо хоногт Их Британийн кино салбарын уран бүтээлч Ханна Флинт, Жулиа Жакман, Лэйла Латиф, Софиа Монкс Кауфман, Хелен Симмонс тэргүүтэй алдартнууд Газын зурваст хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зорилгоор “Кино” сан байгуулж байгаагаа мэдэгдсэн.

Энэ санд одоогоор 96 мянган фунт буюу 122 мянган долларын хөрөнгө хуримтлагдаад байна. Энэ сан дөрөвдүгээр сарын 12 буюу маргааш хүртэл онлайнаар хөрөнгө босгоно.

Кино салбарын уран бүтээлчид хүмүүнлэгийн сангийн хөрөнгө босгохдоо зарим ховор нандин эд зүйлээ дуудлага худалдаагаар оруулах замаар арвижуулж байна.

Одоогоор дуудлага худалдаагаар хамгийн өндөр үнэ хүрсэн үзмэрээр "Sweet dreams" дуугаараа алдаршсан "Юритмикс" хамтлагийн дуучин Анни Ленноксын гараар бичсэн дээрх дууны шүлэг 7700 фунт буюу 9700 долларт хүрч тодроод байна.

Хуваалцах