Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Гэгээн МУЗА 11” олон улсын наадам үргэлжилж байна

“Ээрэн Хүрээ” үндэсний дуулалт жүжгийг УДЭТ-ын тайзнаа толилуулснаар эхэлсэн. Тэгвэл өнөөдөр УДЭТ-ын бүтээл “Кихот ноён” жүжиг тоглоно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Гэгээн МУЗА 11” олон улсын наадам үргэлжилж байна
“Гэгээн МУЗА 11” олон улсын наадам үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Драмын урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Гэгээн МУЗА 11” олон улсын наадмын хоёрдугаар шатны шалгаруулалтын тоглолт “Ойрад” хөгжимт жүжгийн театрын “Ээрэн Хүрээ” үндэсний дуулалт жүжгийг УДЭТ-ын тайзнаа толилуулснаар эхэлсэн.

Тэгвэл өнөөдөр УДЭТ-ын бүтээл “Кихот ноён” жүжиг тоглоно. Наадмын хоёрдугаар шатны шалгаруулалтын тоглолтууд энэ сарын 18-ныг хүртэл үргэлжлэх юм.

“Гэгээн муза-11” наадмын нэр дэвшигчдийг танилцуулъя.

Драмын жүжгийн төрөлд:

УДЭТ-ын бүтээл “Кихот ноён”

“Х-ТҮЦ” продакшны бүтээл “Сэрүүн хасын нууц”

“Вlаск Вох” театрын бүтээл “Сандлууд”

Египетийн “Давалгаа” театрын бүтээл “Хоёр хүний дэмийрэл”

Дуулалт жүжгийн төрөлд:

Сэлэнгэ аймгийн “Сэлэнгийн долгио” чуулгын бүтээл “Гоолингоо”

Дорнод аймгийн Хүүхэлдэйн театрын бүтээл “Ван хүний үр”

Увс аймгийн Хүүхэлдэйн театрын бүтээл “Ээрэн хүрээ”

Классик мюзикп” продакшны бүтээл “Ромео Жульетта”

ӨМӨЗО-ны Ордос Үндэсний дуу, бүжиг, жүжгийн хүрээлэнгийн бүтээл “Монгол шатрын домог”

Хүүхдийн жүжгийн төрөлд

УДЭТеатрын бүтээл “Норовын намтар"

ҮДБЭЧуулгын бүтээл “Эрх цагаан унага”

Сүхбаатар аймгийн ”Жаахан шарга" театрын бүтээл “Муурын байшин”

“Гацуурхан” театрын бүтээл “Чоно ба долоон ишиг”

Нэг хүний жүжгийн төрөлд

“Тэнгэрийн аялгуу” /Монгол/

Наташагийн мөрөөдөл” /Монгол/

“Солиорол” /Монгол/

“Бичлэг” /Монгол/

“Шүтээн гэмээр диван” /Монгол/

“Хүний дуу хоолой” /Тува/

“Хүлээлт” /Серби/ жүжгүүд тус тус өрсөлдөж байна.

Хуваалцах