Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Гэгээн муза” 2016 наадмын шалгаруулалт Орхон аймгаас эхэллээ

Энэ наадам жил бүр хүрээгээ тэлж, аймаг орон нутгийн театрын бүтээлүүдийг сорихоос гадна олон улсын хэмжээнд зохион байгуулагдах болсон юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Гэгээн муза” 2016 наадмын шалгаруулалт Орхон аймгаас эхэллээ
“Гэгээн муза” 2016 наадмын шалгаруулалт Орхон аймгаас эхэллээ. Зураг: МҮОНРТ

Тайзны урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг “Гэгээн муза” наадам энэ жил 13 дахь жилдээ зохиогдох гэж байна. Энэ наадам жил бүр хүрээгээ тэлж, аймаг орон нутгийн театрын бүтээлүүдийг сорихоос гадна олон улсын хэмжээнд зохион байгуулагдах болсон юм.

“Гэгээн муза” наадам хоёр жилийн өмнөөс хүүхдийн жүжгийн төрлөөр шалгаруулалтаа нэмсэн. Ингэснээр орон нутгийн хүүхэд залуучуудын театрын уран бүтээлчид идэвхтэй оролцож, бүтээлүүдийнхээ чансааг сайжруулсаар байгаа. Тэгвэл энэ жилийн “Гэгээн муза” наадмын зохион байгуулагчид Орхон аймгийн хүүхэд залуучуудын театраас шалгаруулалтаа эхэлж байна.

Одоогоос 16 жилийн өмнө драмын жүжигчдийн сурч боловсрох, мэргэжлийн өрсөлдөөнийг бий болгох зорилготой “Драмын мэргэжлийн жүжигчдийн төв” байгуулагдаж байсан. Энэ төв байгуулагдаснаар оны шилдэг жүжигчдийг шалгаруулах, алдаршуулах “Гэгээн муза” наадмыг зохион байгуулж эхэлсэн түүхтэй.

Хуваалцах