Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гэмт хэргийн шинжтэй 116 гомдол, мэдээллийг шалгав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 7 дугаар сарын 7-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 116 гомдол, мэдээллийг шалгав.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гэмт хэргийн шинжтэй 116 гомдол, мэдээллийг шалгав
Гэмт хэргийн шинжтэй 116 гомдол, мэдээллийг шалгав. Зураг: МҮОНРТ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 7 дугаар сарын 7-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 116 гомдол, мэдээллийг шалгав.

Үүнээс 28 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 35 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 52 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 895 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 4 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 879 хэрэг шалгагдаж байна гэж АТГ-аас мэдээллээ.

Хуваалцах