Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Гэнжийн туульс"-аас сэдэвлэсэн моно драм Орхон аймагт “амилна”

Хүн төрөлхтний хамгийн анхны роман хэмээгддэг “Гэнжийн туульс"-аас сэдэвлэсэн “Хоридын сарнаар” монодрам энэ сарын 20-ны 19:00 цагт үзэгчдэд хүрнэ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Гэнжийн туульс"-аас сэдэвлэсэн моно драм Орхон аймагт “амилна”
"Гэнжийн туульс"-аас сэдэвлэсэн моно драм Орхон аймагт “амилна”. Зураг: МҮОНРТ

Манай эриний X зуун хийгээд өдгөөгөөс даруй нэгэн мянга гаруй жилийн тэртээд Японы Хэй-ан эриний үед амьдарч байсан мянганы суут хүмүүний нэг, Мүрасаки Шикибү(794-1185) хэмээх язгууртан эмэгтэй зохиолчийн бичсэн "Гэнжийн туульс"-ыг орчуулагч О.Жаргалсайханы монгол хэлнээ хөрвүүлсэн. Тэгвэл "Гэнжийн туульс"-аас сэдэвлэсэн “Хоридын сарнаар” моно драм буюу нэг хүний драмын жүжиг Орхон аймгийн Хүүхэд, залуучуудын театрт амилахаар болжээ. Тус бүтээлийн зохиолч, найруулагчаар Г.Мишээл ажилласан бөгөөд Кокидэн хатны дүрд соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Ч.Уранбилэг тоглож байгаа аж.

Хүн төрөлхтний хамгийн анхны роман хэмээгддэг “Гэнжийн туульс"-аас сэдэвлэсэн “Хоридын сарнаар” монодрам энэ сарын 20-ны 19:00 цагт үзэгчдэд хүрэх юм байна.

Хуваалцах