Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Гэр ахуйн ажилд туслах роботыг сонирхуулжээ

Олон улсын Роботын үзэсгэлэн Токио хотод зохион байгуулагдлаа. Энэхүү үзэсгэлэнд нисдэг дронуудаас гадна янз бүрийн үйлдвэрлэл үйлчилгээнд зориулсан роботуудыг олон нийтэд сонирхуулсан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гэр ахуйн ажилд туслах роботыг сонирхуулжээ
Гэр ахуйн ажилд туслах роботыг сонирхуулжээ. Зураг: МҮОНРТ

Японы Токио хотод болсон Роботын үзэсгэлэн худалдаагаар гэр ахуйн ажилд туслалцаа үзүүлэх зориулалтын роботыг сонирхуулсан байна.

Олон улсын Роботын үзэсгэлэн Токио хотод зохион байгуулагдлаа. Энэхүү үзэсгэлэнд нисдэг дронуудаас гадна янз бүрийн үйлдвэрлэл үйлчилгээнд зориулсан роботуудыг олон нийтэд сонирхуулсан байна. Аж үйлдвэрийн роботуудаас гадна гэр ахуйн ажилд туслах зориулалтын роботуудыг сонирхуулжээ. Токио хотод төвтэй нэгэн компани айл гэрийн эзэгтэйд тусалж, зоогийн ширээг цэвэрлэх зориулалтын роботыг танилцууллаа.

Энэхүү робот нь камерынхаа тусламжтайгаар ширээн дээр байрлах хоолны таваг, аяганы байршлыг тодорхойлдгоос гадна AL гэх системээр дээрх аяга, тавгийг талаарх мэдээллийг нарийвчлан шалгадаг байна. Мөн роботууд гараараа аяга тавгийг ширээн дээрээс өөр тийшээ нь зөөвөрлөнө. Аяга тавгаар зогсохгүй ширээн дээрх бусад эд зүйлсийг цэвэрлэх чадавхтай юм. Мөн үзэсгэлэнгийн үеэр ахмад настангуудад ойр зуурын хэрэглээний зүйлсийг нь дөхүүлж өгөх болон угаалга хийх зориулалтын роботуудыг ч танилцуулжээ.

Энэхүү үзэсгэлэнг сонирхсон 50 гаруй настай Япон иргэн роботууд хэрхэн гэрийн өдөр тутмын ажилд оролцож байгааг харах хөгжилтэй байна гэдгийг хэлжээ. Энэ жилийн үзэсгэлэнд 600 гаруй бизнесийн байгууллага, судалгааны институц оролцож, хамгийн сүүлийн үеийн робот болон зарим технологийг сонирхуулсан байна.

Хуваалцах