ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн
Мэдээллийн алба

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:20-нд нутгийн баруун хагаст, 21-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.
2026 оны арваннэгдүгээр сарын 19-ний 20 цагаас 20-ны 20 цаг хүртэл:Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй. Төв аймгийн зүүн хойд, Дорнод, Сүхбаатарын өмнөд сумдын нутгаар 0.0–0.5 мм ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4–9 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12–14 метр хүрч ширүүснэ.
Шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 29–34 хэм, Увс нуурын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутгаар 21–26 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул голын хөндий, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 8–13 хэм, бусад нутгаар 14–19 хэм хүйтэн байна.
Өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 13–18 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Халх голын хөндийгөөр 7–12 хэм, бусад нутгаар 3–8 хэм хүйтэн байна. Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орж, өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4–9 метр. Шөнөдөө Яармаг, Сонгины орчмоор 15–17 хэм, бусад хэсгээр 11–13 хэм, өдөртөө 5–7 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР:Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4–9 метр. Шөнөдөө 17–19 хэм, өдөртөө 6–8 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР:Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орж, өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4–9 метр. Шөнөдөө 14–16 хэм, өдөртөө 5–7 хэм хүйтэн байна.
2026 оны арваннэгдүгээр сарын 21-нээс
2026 оны арваннэгдүгээр сарын 25-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
22-нд Хөвсгөл, Сэлэнгэ, Булганы зарим сум, Төв, Хэнтийн хойд сумдын нутгаар, 23-нд Сэлэнгийн зүүн, Хэнтий, Дорнодын хойд, Төв аймгийн зүүн хойд сумдын нутгаар 0.1–2.0 мм цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 14–16 метр хүрч ширүүснэ.
Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчмоор 27–32 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 20–25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8–13 хэм, бусад нутгаар 14–19 хэм хүйтэн байна.
Өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 14–19 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө голын хөндийгөөр 10–15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1–6 хэм, бусад нутгаар 6–11 хэм хүйтэн байна.


















