Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙ“Зэвсэг-2026” нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна
1/4
Нийгэм

Нийслэлийн 2027 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 825 ажил тусгажээ

MС
MNB.mn сайтын мэдээний алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн 2027 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 825 ажил тусгажээ
Нийслэлийн 2027 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 825 ажил тусгажээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн 2027 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөлд 825 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгажээ. Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2026 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар уг төслийг энэ оны төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлангийн хамт Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барихыг дэмжлээ.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар ирэх оны төлөвлөгөөний төслийг танилцуулсан байна.

Энэ оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 1,191 төсөл, арга хэмжээ тусгасны нийт хэрэгжилт арваннэгдүгээр сарын 18-ны байдлаар 85.3 хувьтай байна. Газрын менежментийн ажлын хэрэгжилт 91.1 хувь, газар зохион байгуулалтын ажлынх 80.5 хувь, нөхөн олговор олгох ажлынх 84.1 хувьтай байгааг хуралдаанд танилцуулжээ.

Зөвлөлийн хуралдаанаар нийт 11 асуудал хэлэлцэв. Үүнд нийслэлийн 2027 оны төсвийг батлах тогтоолын төсөл, гамшгийн үед иргэд түр цугларах болон нүүлгэн шилжүүлэх газрын байршил, хэмжээг шинэчлэн тогтоох асуудал, нийслэлийн Засаг захиргааны IV байрыг шинэчлэх төслийн гэрээний хэрэгжилтийн талаарх ажлын хэсгийн дүгнэлт багтжээ.

Хуваалцах