Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Гэрэлт морьд” тэтгэлгийг “Бүтээлч Бамбүү” ТББ, уран бүтээлч Г.Эрдэнэбаатарт  олгохоор болжээ

Г.Эрдэнэбаатарын “Чимх нутаг” богино хэмжээний кино төсөл болон “Бүтээлч Бамбүү” төрийн бус байгууллагын бага насны хүүхдийн бүтээлч сэтгэлгээ, урлагийн боловсролыг дээшлүүлэх зорилготой онлайн агуулга боловсруулах төсөл хүртэхээр болжээ

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Гэрэлт морьд” тэтгэлгийг “Бүтээлч Бамбүү” ТББ, уран бүтээлч Г.Эрдэнэбаатарт  олгохоор болжээ
“Гэрэлт морьд” тэтгэлгийг “Бүтээлч Бамбүү” ТББ, уран бүтээлч Г.Эрдэнэбаатарт  олгохоор болжээ. Зураг: МҮОНРТ

Монголын урлагийн зөвлөл, Америк дахь Монголын урлагийн зөвлөл хамтран ХААН банкны гүйцэтгэх захирал, МУЗ-ийн дэд тэргүүн асан Питер Морроугийн гэгээн дурсгалд зориулан мэргэжлийн түвшний уран бүтээлийг дэмжих, салбарын өрсөлдөх чадварыг нэмэх зорилготой “Гэрэлт морьд” тэтгэлэгт уралдааныг энэ жил дахин зарласан.

Бүтээн туурвих үйл явцыг дэмжиж, шинэ санаа, шинэлэг агуулга бүхий орчин үеийн шинэ бүтээл туурвихад зориулан таван сая төгрөг хүртэлх тэтгэлгийг уран бүтээлч болон уран бүтээлийн баг хамт олонд олгодог тус тэтгэлгийг энэ удаад “Кино задлан” цуврал контентыг санаачлан бүтээж буй Г.Эрдэнэбаатарын “Чимх нутаг” богино хэмжээний кино төсөл болон “Бүтээлч Бамбүү” төрийн бус байгууллагын бага насны хүүхдийн бүтээлч сэтгэлгээ, урлагийн боловсролыг дээшлүүлэх зорилготой онлайн агуулга боловсруулах төсөл хүртэхээр болжээ.

Сонирхуулахад, өнгөрсөн хугацаанд Б.Мөнхзулын "Бүдэг ногоон цэг" виртуал реалити бүтээл, У.Бямбанямын "Найрагчийн мөрөөр" сэтгүүл зүйн медиа төсөл “Гэрэлт морьд” тэтгэлгийг хүртэж байсан юм.

Хуваалцах