Гэрэлтдэг зам тавина
Нидерланд улсад хурдны замыг "фото луминайзинг" нэртэй тусгай гэрэлтүүлэгч бодис бүхий тусгаарлах зураас болон хөвөөтэй болгож эхэлсэн билээ.
Мэдээллийн алба

Нидерланд улсад хурдны замыг "фото луминайзинг" нэртэй тусгай гэрэлтүүлэгч бодис бүхий тусгаарлах зураас болон хөвөөтэй болгож эхэлжээ.
Эхлээд туршилтын байдлаар Амстердамаас өмнө зүгт 100 километрийн зайд орших хурдны зам дээр 500 метр урт гэрэлтдэг зураас хийж, иргэдийн сайшаалыг хүртсэн байна.
Тиймээс Англи улс энэхүү технологийг автозамдаа туршиж, хурдны замуудаа гэрэлтүүлэхээр болжээ.
Уг гэрэлтүүлэгч тусгай бодис нь өдөр нарны энергийг өөртөө хуримтлуулаад шөнө нь уг энергиэрээ гэрэл гаргах онцлогтой юм.


















